Люксембургийн Сангийн яамны тэтгэлэгт хөтөлбөр

Блог

Люксембургийн санхүүгийн мэргэжлийн сургалтын "House of Training" байгууллага болон "Банк Санхүүгийн Академи"-ийн хамтын ажиллагааны хүрээнд Люксембургийн Сангийн Яамны тэтгэлгээр 2017-2018 оны хичээлийн жилд Люксембургийн Их сургуулийн (University of Luxembourg) Санхүүгийн сургуулийн (School of Finance) магистрын хөтөлбөрт 3 хүртэлх оролцогчийг суралцуулахаар материалуудыг хүлээн авч дуусаад байна.

 2017 оны 3-р сарын 27, Даваа гараг. 

Маш олон материал ирүүлснээс одоогийн байдлаар дараах 10 оролцогч сонгон шалгаруулалтын дарааллын дагуу 3 дахь шатанд оролцлоо.

  • М. Мэргэнбаатар - Бишрэлт ХХК
  • Ц. Одонтунгалаг - Худалдаа Хөгжлийн Банк
  • А. Амаржаргал - Голомт Банк
  • Т. Тайшир - Тэнгэр Санхүүгийн Нэгдэл
  • Б. Санчир-Эрдэнэ - ХасБанк
  • Б. Мядагмаа - Голомт Банк
  • Д. Гантөгс - Эксим Финанс
  • Г. Ариунмөрөн - Хаан Банк
  • З. Балжмаа - ХасБанк
  • Б. Тэмүүжин - Санхүүгийн Зохицуулах Хороо
 2017 оны 4-р сарын 05, Лхагва гараг. 

Люксембургийн Их сургуулийн сонгон шалгаруулалтын комиссын хурлаар Б.Мядагмаа (Голомт банк), Г.Ариунмөрөн (Хаан банк) нарыг 2017 - 2018 оны хичээлийн жилд Люксембургийн Их сургуулийн магистрын хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэжээ.

Сонгогдсон оролцогчиддоо баяр хүргэе!

Сонгон шалгаруулалтын дараалал:

  1. БСА-д ирүүлсэн материалын бүрэн эсэхийг нягтлан House of Training байгууллагад илгээнэ. (2017.03.15-ны дотор)
  2. Сонгон шалгаруулах комисс 8 оролцогчийг шалгаруулж эргэн мэдэгдэнэ.(2017.03.24-ний дотор)
  3. Шалгарсан оролцогчид БСА дээр товлосон цагт ирж утсаар ярилцлага хийнэ.
  4. Сонгон шалгаруулах комисс дахин хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана. (2017.04.05-ны дотор)
  5. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан оролцогчид сургуулийн цахим хуудсанд бүртгүүлж, сургуульд элсэх хүсэлтээ гаргана. (2017.07.31-ний дотор)
  6. Урилга, сургалтын гэрээ зэрэг шаардлагатай баримт бичгүүдийг БСА-аар дамжуулан авч, Бээжин дэх Люксембургийн ЭСЯ-нд виз мэдүүлнэ.