“Шинэ үеийн банкир”-уудыг ХасБанк дэмжинэ

Блог

Банк Санхүүгийн Академийн "Шинэ үеийн банкир" төслийн зээлийн ажилтан бэлтгэх сургалтын хоёр дахь шат амжилттай дууслаа.

Уг төслийн өндөр шалгуурт тэнцсэн долоон оюутан Банк Санхүүгийн Академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг, "Шинэ үеийн банкир" төслийн удирдагч Г.Дэлгэрмаа, ХасБанкны Салбарын удирдлага хариуцсан захирал Ж.Баатарболд, Ариг банкны Тусгай активын багийн тэргүүн дэмжигч Н.Оюун-Эрдэнэ нарт гурван сарын хугацаанд хэрхэн мэдлэг, чадвараа дээшлүүлснээ шалгуулав.

shuugchid

Зүүн гар талаас: "Шинэ үеийн банкир" төслийн удирдагч Г.Дэлгэрмаа, Банк Санхүүгийн Академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг, ХасБанкны Салбарын удирдлага хариуцсан захирал Ж.Баатарболд, Ариг банкны Тусгай активын багийн тэргүүн дэмжигч Н.Оюун-Эрдэнэ нар

Тэд хоёр баг болон жүжигчилсэн тоглолт хэлбэрээр зээлийн ажилтны дүрд хувирч "Алтан" баг "Мон вүүл" компани, "Цагаан" баг сүү боловсруулах үйлдвэрт эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох зээлийн шинжилгээ хийжээ. Мэдээж энэ бол бодит биш, жишээ татаж буй зээлийн шинжилгээ юм. ХасБанкны Салбарын удирдлага хариуцсан захирал Ж.Баатарболд "Компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мөнгөн урсгалд зээлийн ажилтны ур чадварын хэмжээнд хүрэхүйц дүн шинжилгээ хийж байна" гэж оюутнуудыг үнэлж, оюутнуудын харилцааны ур чадвар маш өндөр байгааг онцолсон.

oyutnuud

oyutnuud2

Энэ үеэр ХасБанк, Банк Санхүүгийн Академитай Стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Ийнхүү ХасБанк "Шинэ үеийн банкир" төслийн дэмжигч болж байна. Төслийн удирдагч Г.Дэлгэрмаа "Хас банк манай төслийн анхны дэмжигч болсон нь бидний сургалт ажил олгогчдын шаардлагыг хангаж буйг хүлээн зөвшөөрч эхэлсний илэрхийлэл болж байна" хэмээв.

altantsetseg

Мөн энэ үеэр "Шинэ үеийн банкир" төслийн сургалтад хамрагдсан, МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөх дамжааны оюутан Б.Анужин “ХасБанкинд зээлийн ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан нь содон үйл явдал байлаа. Оюутны ширээнээс том банкинд зээлийн эдийн засагчаар ажилд орсон тохиолдол тун ховор байдаг.

anuujin

bugdeeree

Үүнээс гадна "Шинэ үеийн банкир" төсөлд хамрагдсан, гуравдугаар дамжааны зургаан оюутан ирэх зургадугаар сарын 15-наас ХасБанкинд цалинтай дадлага хийхээр болжээ.