Банк Санхүүгийн Академи Австрали Шинэ Зеландын Институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Арга хэмжээ

Банк Санхүүгийн Академи нь үйл ажиллагааны цар хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, дэлхийн шилдэг сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайн банк, санхүүгийн байгууллагын хүний нөөцийг сургаж, хөгжүүлэх замаар банк санхүүгийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээг харилцагчдадаа хүргэх нь Академийн гол зорилго юм.

Өнөөдөр буюу 2017.07.05-ны өдөр Банк санхүүгийн академи /БСА/ Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын банк санхүүгийн салбарын ажилтнууд болон их дээд сургуулиудын хувьд нэгэн шинэ боломж нээгдэж байна. Санамж бичигт БСА-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, АNZI-ийн Ерөнхий захирал Кенни Тэй нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлсэн нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын боловсролын үйлчилгээг танхимын болон цахим хэлбэрээр Монгол улсынхаа мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэм болох зорилготой юм.

MoUwithAnzi1

Түүнчлэн ANZI-ийг Монгол Улсад төлөөлөн ажиллах, монголын банк санхүүгийн ажилтнуудыг тус байгууллагын сургалтын хөтөлбөрт зуучлах гэрээнд БСА-ийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг, ANZI-ийн санхүү, үйл ажиллагаа хариуцсан захирал Келвин Тэй нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр маш хямд үнээр чанартай, олон улсын сургалтуудыг танхимаар болон цахим хэлбэрээр банк болон санхүүгийн салбарын ажилтнууд төдийгүй их дээд сургуулийн оюутан залуусыг сургах боломж нээгдэж байна.

MoUwithAnzi2

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Австралийн элчин сайд Ноён Лангтри болон Монголын банкны холбооны мэргэжлийн зөвлөлийн тэргүүнүүд, банкуудын хүний нөөц хариуцсан албан тушаалтнууд урилгаар оролцлоо.

MoUwithAnzi5

MoUwithAnzi3

ANZI нь санхүүгийн сургалтын мэргэшсэн институт төдийгүй дэргэдээ цахим их сургууль бүхий томоохон байгууллага бөгөөд сургалтын систем нь Их Британи улсаас уламжилсан, чанартай сургалтуудтай бөгөөд тус байгууллагын цахим сургалтад хамрагдсан монголын банк санхүүгийн салбарын ажилтнуудад сертификатыг нь гардуулж өгсөн нь тус арга хэмжээний бас нэг онцлох үйл явдал байлаа.

MoUwithAnzi4

Цаашид хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, дэлхийн түвшний мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарна гэдэгт итгэлтэй байна. Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх зочиддоо маш их баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе!

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.