Бельгийн Банкны Академитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Арга хэмжээ

Банк Санхүүгийн Академи нь гадаад харилцаагаа өргөжүүлэн Бельгийн Банкны Академи /BBA/-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. BBA нь европын нэр хүндтэй академиудын нэг бөгөөд бидний сайн мэдэх Люксембургийн House of Training байгууллагын түнш, тэдний SME Financing сургалтын гол нийлүүлэгч юм.

bbalogoЭнэ санамж бичгийн хүрээнд BBA-ийн Салбарын удирдлагын BranchSim багц сургалтыг Монголд нэвтрүүлэх эрхийг Банк Санхүүгийн Академи албан ёсоор хүлээн авч, анхны сургалтаа Бельгийн туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтын үеэр БСА-аас цаашид энэхүү сургалтыг Монголд зохион байгуулах сургагч багш нарыг давхар бэлтгэж байгаагаараа онцлог бөгөөд 2018 онд шат дараатайгаар дахин зохион байгуулахаар төлөвлөөд байна.

bba 2

 

bba 1

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.