ББСБ-уудын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Арга хэмжээ

Монголын ББСБ-уудын Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул, Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг нар ББСБ-уудын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар банк бус санхүүгийн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, хамтран Банк бус санхүүгийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг чанартай, хүртээмжтэйгээр зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, модулийг хамтран боловсруулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллах юм.

МББСБХ

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.