TOEIC шалгалтын тухай

Банк санхүүгийн академи нь Сантис академитай хамтран олон улсын ажлын байрны Англи хэлний түвшинг тодорхойлох TOEIC шалгалтыг авч байхаар боллоо. TOEIC Institutional Test шалгалтын үндсэн төлбөр $40 бөгөөд Банк санхүүгийн академид бүртгүүлснээр тус шалгалтыг $35-р өгөх боломжтой болж байгаа юм. Шалгалтын гол онцлог нь англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох олон улсад хүлээн зөвшөөрөгддөг цөөн шалгалтын нэг бөгөөд шалгуулагчийн мэдлэгийг зөв үнэлсэн баталгаа болж өгдөгт оршино.

Та яагаад TOEIC шалгалтыг өгөх хэрэгтэй вэ?

  • Банк санхүүгийн академийн түнш олон улсын байгууллагуудад тухайлбал HoT (хуучнаар ATTF), RBA, ANZi нар нь TOEIC шалгалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг.
  • TOEFL, IELTS зэрэг бусад шалгалттай харьцуулахад төлбөр хямд мөн дээр нь бүртгүүлэх, тестийг өгөх, хариуг хүлээн авахад удаан хүлээх шаардлагагүй.
  • Шинээр ажилтан авах, тушаал дэвшүүлэх, гадаад оронд ажиллах, тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтад оролцох чухал шалгуур болж өгдөг.
  • Өөрийн хүссэн хэмжээнд шалгалтаа өгч чадсангүй гэж үзвэл сэргээн давтаж, богино хугацааны дараа дахин өгөх боломжтой /дахин төлбөр төлнө/.
  • Дэлхийн аль ч оронд уг шалгалтын оноо шаардаж буй сургуульд элсэн орох хүсэлт гаргах, шинээр ажилд орох, албан тушаалын зэрэг дэвээ ахиулах зэрэг бололцоотой. /Хэрэв та гадаадын сургуульд өргөдөл өгөх гэж байгаа бол тухайн сургууль тус шалгалтыг хүлээн зөвшөөрдөг эсэхийг асууж баталгаажуулаарай/.

Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтуудын харьцуулсан оноо:

CEF level IELTS exam TOIEC TOEFL iBT Cambridge exam
C2 7.5+ 910+ 110-120 CPE
C1 6.5-7.0 701-910 95-110 CAE
B2 5.0-6.0 541-700 65-95 FCE
B1 3.5-4.5 381-540 40-65 PET
A2 3 246-380 30-40 KET

TOEIC шалгалтын хэрэглээ

  • Хэлний сургалт, бизнесийн чиглэлийн суралцагчдад
  • Мэргэжлийн сургалтанд хамрагдах түвшин тогтоох, ахицыг дүгнэх
  • Сургуулийн элсэлт, төгсөлт (дунд сургуулийн төгсөлт, дараагийн шатны сургалтын элсэлт)

TOEIC шалгалтын хэрэглээ монголд

  • МИАТ ХХК
  • Оюу Толгой ХК
  • Мобиком корпораци

TOEIC шалгалтыг хэрхэн өгөх вэ?

  • Банк санхүүгийн академийн www.bfa.mn цахим хуудасны баруун талд орших БУСАД цэснээс СУРГАЛТЫН ХУВААРЬ дээр дарж орох буюу http://bfa.mn/more/schedule линкээр орно.
  • TOEIC шалгалтын хуваариудаас өөрийн шалгалт өгөх боломжтой өдрийг сонгож мэдээллээ оруулан бүртгүүлнэ.
  • Таны бүртгүүлсэн мэйл хаягаар төлбөрийн нэхэмжлэх очих ба төлбөрийг шалгалт болохоос 2 өдрийн өмнө нэхэмжлэх дээр байх долларын дансанд төлсөн байх шаардлагатай.
  • Бид шалгалтаас 2 өдрийн өмнө зөвхөн төлбөр төлсөн хүмүүсийн мэдээллийг Сантис Академи руу хүргүүлснээр таны суудал баталгаажна.
  • Шалгалтын өдөр та өглөө 8.40 цагт Сантис Академи дээр иргэний үнэмлэх болон 3x4 эсвэл 4x6 хэмжээтэй 1 хувь цээж зургийн хамт авч очих ба шалгалт 3 цаг орчим үргэлжилж хариу нь 20 минутын дараа гарна.
  • Та хүсвэл TOEIC шалгалтыг хэдэн ч удаа өгөх боломжтой. (Төлбөр зөвхөн нэг удаагийн шалгалтад хүчинтэй)
Та банкны ажилтан хэдий ч Банк санхүүгийн академиар дамжуулж төлбөрөө төлөөгүй тохиолдолд тус өдрийн шалгалтыг өгөх боломжгүйгээс гадна шалгалт өгсөн тохиолдолд Сантис Академи танаас хөнгөлөлтгүй дүнгээр төлбөрийг нэхэмжилж авахыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ets.org/toeic болон http://santis.mn/toeic хуудаснаас авна уу.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.