Онцлох

Grid List

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүнийг зээлийн барьцааны зориулалтаар үнэлэх онцлогийн талаар мэдлэг олгож, кейс жишээн дээр багаар ажиллаж, шийдэл боловсруулж, харилцан туршлага солилцох хэлбэрээр сургалт зохион байгуулагдана.

"АЛТ-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах алтны уурхай болон түүнтэй холбоотой компаниудад санхүүжилт олгоход төслийн үнэлгээ хийх, эрсдэлийг тооцох, урт хугацааны төслийн үр өгөөжийг тооцох чадвар олгох сургалтыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, уул уурхайн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлэгч GloGex компанитай хамтран зохион байгуулж байна.

Зээлийн ажилтанд гурван макро үүрэг, гурван микро үүрэг, гурван хариуцлага байдаг бөгөөд эдгээр үүрэг, хариуцлагаа зээлийн ажилтнууд маань өдөр тутмын ажилдаа хэр сайн хэрэгжүүлж, бусдыгаа үлгэрлэн манлайлж чадахаас улс орны хөгжил, санхүүгийн салбарын тогтвортой байдал хамаардаг.

BBA-ийн Салбарын удирдлагын BranchSim багц сургалтыг Монголд нэвтрүүлэх эрхийг Банк Санхүүгийн Академи албан ёсоор хүлээн авч, анхны сургалтаа Бельгийн туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулах гэж байна.

Люксембургийн House of Training сургалтын байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Yves Deceuninck Монголд хүрэлцэн ирж, дотоод аудитын чиглэлээр сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна.

Банк санхүүгийн академиас Олон улсын санхүүгийн корпораци /IFC/-тай хамтран 2017.05.16-19 өдрүүдэд Улаанбаатар хотноо ЗА-3 түвшний сургалтыг зохион байгуулах гэж байна.

Банкны сургагч багшийг чадавхжуулах төслийн зорилго нь олон улсад хэрэгжиж буй сургалтын модулийг ашиглан банк санхүүгийн салбарын сургагч багш нарыг үнэлж, сургалт зохион байгуулж, сургагч багш нарын одоогийн ур чадварын түвшнийг олон улсын стандартад харьцуулж хөгжүүлэн, оролцоонд суурилсан сургагч багшийн хамгийн сүүлийн үеийн арга зүйг нийт банк санхүүгийн салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх бүтэц, тогтолцоог бэхжүүлэх явдал юм.

Банк санхүүгийн салбарт шинэ тутам тулгарч буй асуудлаар хөгжингүй орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодит үр дүн, хуримтлуулсан туршлагаас хуваалцах зорилготой Монгол-Солонгосын хамтарсан форум “Чанаргүй зээлийн удирдлага”, “Цахим банк-Финтек” сэдвээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Банк Санхүүгийн Академи БНСУ-ын Банкны Институт /KBI/-тай хамтран 2 дахь жилдээ "ANNUAL CONFERENCE" олон улсын семинарыг зохион байгуулах гэж байна.

Банк Санхүүгийн Академи - Солонгосын Банкны Институтын /KBI/ хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын мэргэжилтнүүдийн хооронд хамтарсан видео уулзалтыг улирал тутам зохион байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу анхны уулзалтыг "Эрсдэлийн удирдлага" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Ажлын байрны үүргүүдээ ойлгосон, хариуцлагаа даах чадамжтай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй, харилцааны ур чадвартай, мэргэшсэн зээлийн ажилтан бэлтгэх сургалт.

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой.

Комплаенс бол дан ганц хууль, эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин шударга байдал, ёс зүйн өргөн ухагдахууныг хамардаг.

quality award winner

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.