Investment opportunity сэдэвт цахим семинар зохион байгуулагдлаа

Семинар

Банк Санхүүгийн Академи - БНСУ-ын Банкны Институти /KBI/-ын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын мэргэжилтнүүдийн хамтарсан цахим уулзалтыг амжилттай зохион байгуулж ирсэн. Өмнөх цахим уулзалтуудаар “Эрсдлийн удирдлага”, “Хөрөнгийн зах зээл”, “Хувийн банк” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүдэд өгөөжтэй уулзалтууд болсон.

Энэ удаагийн уулзалтыг "Investment Opportunity" сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус уулзалтад БНСУ-ын талаас Korea Exchange буюу БНСУ-ын хөрөнгийн биржийн эксперт ноён Со оролцож, БНСУ-ын болон олон улсын туршлагаас хуваалцлаа. Монгол Улсын талаас Голомт Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Э.Амарбаясгалан модератороор оролцож хоёр талын туршлага солилцлоо.

vconf 1

Цахим уулзалтын гол онцлог нь цаг хугацаа, зардал хэмнэсэн хэлбэрээр банк санхүүгийн салбарын тулгамдсан асуудлууд, сонирхолтой сэдвүүдийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд БНСУ-ын улсын туршлагыг солилцдог.
Та бүхэнд дараа дараагийн цахим уулзалтаар санал болгох сэдэв, туршлага судлах шаардлагатай байгаа асуудлууд байвал finance@bfa.mn хаягаар саналаа чөлөөтэй ирүүлж болно гэдгийг дуулгахад таатай байна.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.