Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүнийг зээлийн барьцааны зориулалтаар үнэлэх онцлогийн талаар мэдлэг олгож, кейс жишээн дээр багаар ажиллаж, шийдэл боловсруулж, харилцан туршлага солилцох хэлбэрээр сургалт зохион байгуулагдана.

"АЛТ-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах алтны уурхай болон түүнтэй холбоотой компаниудад санхүүжилт олгоход төслийн үнэлгээ хийх, эрсдэлийг тооцох, урт хугацааны төслийн үр өгөөжийг тооцох чадвар олгох сургалтыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, уул уурхайн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлэгч GloGex компанитай хамтран зохион байгуулж байна.

Зээлийн ажилтанд гурван макро үүрэг, гурван микро үүрэг, гурван хариуцлага байдаг бөгөөд эдгээр үүрэг, хариуцлагаа зээлийн ажилтнууд маань өдөр тутмын ажилдаа хэр сайн хэрэгжүүлж, бусдыгаа үлгэрлэн манлайлж чадахаас улс орны хөгжил, санхүүгийн салбарын тогтвортой байдал хамаардаг.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.