Сургагч багшийн дунд шатны сургалт зохион байгуулагдлаа.

Мэргэшүүлэх сургалт

Банк санхүүгийн академиас банкны салбарын сургагч багш нарт зориулан явуулдаг Сургагч багшийн ДУНД шатны сургалт 2018 оны 6 сарын 18-22ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө.

Сургалтад 5 банк, 3 байгууллагын нийт 15 сургагч багш оролцож өдөр бүр өсөн нэмэгдэх хурдаар хувьсан өөрчлөгдөж буй өнөө үеийн сургалтын чиг хандлага, сургалтын цогц системтэй танилцаж, сургалтын төсөл удирдахад шаардлагатай мэргэжлийн ур чадваруудаас суралцлаа.

tot2 1

Багуудын тайлан хамгаалалтын үеэр

Сургагч багш нарыг чадавхжуулах төслийн хүрээнд Банк санхүүгийн академи нь банкны сургагч багш нарын ерөнхий ур чадварыг үнэлэх, сургагч багш нарын ур чадварын дундаж түвшнийг тогтоох, судлах, хэрэгцээг үнэлэх, улмаар сургагч багш нарыг бүх талаар нь үе шаттайгаар хөгжүүлэх журам боловсруулах зэрэг зорилтуудыг тавин ажилладаг бөгөөд тус сургалт нь сургагч багш өөрт дутагдаж буй болон сайжруулах шаардлагатай ур чадваруудыг илрүүлэх, хөгжүүлэх, улмаар банкнуудын дотоод сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм.

tot2 2

Багуудын тайлан хамгаалалтын үеэр

Сургалтын бусад зургуудыг ЗУРГИЙН САН цэснээс эсвэл ЭНД дарж үзэх боломжтой.

Мэргэжлийн банкирыг сургагч багшаар бэлтгэнэ.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.