Салбарын удирдлагын BranchSim багц сургалт

Олон улсын сургалт

Банк Санхүүгийн Академи нь гадаад харилцаагаа өргөжүүлэн Бельгийн Банкны Академи /BBA/-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. BBA нь европын нэр хүндтэй академиудын нэг бөгөөд бидний сайн мэдэх Люксембургийн House of Training байгууллагын түнш, тэдний SME Financing сургалтын гол нийлүүлэгч юм. BBA-ийн Салбарын удирдлагын BranchSim багц сургалтыг Монголд нэвтрүүлэх эрхийг Банк Санхүүгийн Академи албан ёсоор хүлээн авч, анхны сургалтаа Бельгийн туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулах гэж байна.

bbalogo

BranchSim сургалт нь бизнесийн орчныг компютер, технологийн дэвшил ашиглан хийсвэрээр бүрдүүлснээр нөхцөл байдлыг оновчтой дүгнэх, нөлөөлөх хүчин зүйлүүдийг үнэлж шуурхай шийдвэр гаргах чадваруудыг нэмэгдүүлдэг онцлогтой бөгөөд дараах бүрэлдэхүүн хэсэгтэй.

  • Мэргэжлийн, өндөр түвшинд бүтээгдсэн банкны загварчлал бүхий програм хангамж ашиглан баг болж ажиллана.
  • Бүтээгдэхүүн, Сувгийн хүртээмж, Өрсөлдөөн, Салбарын орлого-зардал, Хүний нөөцийн удирдлага г.м тухайлсан сэдвүүдээр даалгавар гүйцэтгэж, салбарын эрсдэл, бүтээмжийг бүхэлд нь тооцоолно.
  • Олон нийтийн өмнө үр дүнгээ танилцуулна.

Сургалтаар санхүү, зээл, хүний нөөц, харилцагчийн үйлчилгээ зэрэг банкны салбар, нэгжийг бүхэлд нь үр ашигтай ажиллуулахад шаардлагатай цогц мэдлэг, ур чадварыг олгоно.

Сургалт 2017 оны 9-р сарын 25-29-ний өдрүүдэд Монголын Банкны Холбооны байранд зохион байгуулагдана.

Зорилтот бүлэг:

  • Бүсийн, салбарын болон тооцооны төвийн захирлууд
  • Сувгийн удирдлагын газрын удирдах ажилтнууд
  • Зах зээлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх мэдлэг зайлшгүй шаардлагатай бусад газар нэгжийн захирлууд /маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт г.м/

Сургалтын төлбөр:
Нэг оролцогчийн төлбөр 1 сая төг. Дараах байдлаар хөнгөлөлт эдлэх боломжтой.

  • 2017.09.16-ны дотор бүртгүүлж, төлбөрөө 100% төлсөн тохиолдолд 20% хөнгөлөлт
  • 2017.09.22-ны дотор бүртгүүлж, төлбөрөө 100% төлсөн тохиолдолд 10% хөнгөлөлт
Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.