Partner Country Forum - Luxembourg

Олон улсын сургалт

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай оронд хэрэгжүүлдэг банк санхүүгийн салбарын сургалтын төслийн хүрээнд, Люксембургийн Их Вант Улсын House of Training (ATTF) олон улсад хамтран ажилладаг сургалтын байгууллагуудаа урьж, Partner Country Forum-ыг 2018 оны 10 сарын 1-2нд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг оролцож байна.

Хамтын ажиллагааны үр өгөөж, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор БСА-ын хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодлого, төслийн ашиг шимийг банк санхүүгийн салбар, салбарын мэргэжилтнүүдэд хүргэх төгс загвар “BEST MODEL FOR THE BENEFIT OF BANKING AND FINANCE SECTOR AND PROFESSIONALS” гэж үнэлэв.

Ялангуяа, Люксембургт сургалтад хамрагдсан оролцогчид эх орондоо ирээд салбарын мэргэжилтнүүдэд зориулан явуулдаг “Мэдлэг хуваалцах семинар”, Люксембургээс Монгол Улсад хүрэлцэн ирж сургалт удирдсан экспертүүдтэй хамтран зохион байгуулдаг “Бататгах хэлэлцүүлэг”, “Executive series” зэрэг нээлттэй хэлэлцүүлгийн платформыг онцлон форумын “ТЭРГҮҮН ТУРШЛАГА”-аар тодруулж, House of Training-ийн олон улсын тавцанд хамтран ажилладаг сургалтын байгууллагууд Монголын Банк санхүүгийн академийн туршлагаас суралцаж, хэрэгжүүлэхээр тогтлоо.

2018 оны эхний хагасын байдлаар, Монголын 700 банкир богино хугацааны сургалт, 30 банкир Luxembourg School of Finance-ийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ба 2000 банкир нээлттэй хэлэлцүүлгийн платформд оролцсон байна.

PCF1

PCF2

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.