Комплаенс ба Ёс зүй онлайн сургалт

Санал болгох

СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ:
Комплаенс ба Ёс зүйн онлайн сургалтын бүртгэл явагдаж байна. Та бүртгүүлэхийн тулд доорх товчин дээр дарна уу.

ТанилцуулгаМэдээлэлХөтөлбөрДэмжих баг

КОМПЛАЕНС БА ЁС ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД
ТАВТАЙ МОРИЛНО УУ

Банк санхүүгийн академиас зохион байгуулж буй Комплаенс ба ёс зүй сургалтыг сонирхон хандаж буй танд талархалаа илэрхийлье.

Комплаенс бол банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд үндэсний хууль тогтоомжийг дагаж мөрдөх, зохицуулагч байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн стандартыг баримтлах, гэрээний дагуу хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зэргийг багтаасан ойлголт бөгөөд дан ганц хууль, эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин шударга байдал, ёс зүйн өргөн ухагдахууныг хамардаг. Санхүүгийн байгууллагын практикт бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай нөхцөл эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэл бүхий эргэлзээ бий болж, хууль зүйн хувьд шууд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд харилцагчдад тэгш шударгаар хандах, тэдний эрх ашгийг хамгаалах зарчим нь аливаа шийдэлд хүрэх гол шалгуурын нэг болж байх ёстой билээ.

Комплаенсийн сургалтыг банк санхүүгийн байгууллагын нийт ажилтнуудын ажлын онцлогт нийцүүлэн, хүртээмжийг нь анхааран онлайн хэлбэрээр хөгжүүлсэн тул цаг заваа хэмнэн, хүссэн орчиндоо суралцах боломжтой гэдэгт итгэлтэй байна. 

Сургалт нь 2 долоо хоногийн хугацаанд, нэг өдрийн үзэх хичээлийн ачаалал 2 цагаас хэтрэхгүй байхаар төлөвлөгдсөн. Та хичээлд суухаас өмнө манай сайт дээр байршуулсан сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу. Сургалттай холбоотой нэмэлт мэдээлэл, тодруулга хүсвэл feedback@bfa.mn хаяг руу захиа илгээхийг хүсье. Таны захианд 24 цагийн дотор хариу өгөх болно.

Танд амжилт хүсье.

Сургалтын алба,
Банк Санхүүгийн Академи

Сургалт зохион байгуулагч

Банк, санхүүгийн байгууллагын ажилтан ажлын байрандаа ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хувь хүнийг таних, мэдээллийг ямагт хамгаалах, мэргэжлийн стандартыг баримтлах, ур чадвараа тасралтгүй өсгөх үүрэгтэй.

Ажилтанд хяналт тавьсан эсэхээс үл хамаарч зөв дадлаар ажил үүргээ гүйцэтгэдэг, ёс зүйтэй харилцааг эрхэмлэж, ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийг чухалчилдаг байх, төлөвшлийг суулгахад туслах нь энэхүү сургалтын гол онцлог болно.

Банк санхүүгийн академи нь Комплаенс ба ёс зүй онлайн сургалтыг 2016 оноос эхлэн зохион байгуулж байна.

Сургалтын тухай

Банк санхүүгийн байгууллагад Комплаенсын тухай ойлголтыг өгөх, комплаенсийн зорилго, бодлого, чиг үүргийг таниулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангахад туслах, ажилтнуудад ажлын байрандаа ёс зүйн хэмжээг дагаж мөрдөх, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх, хувь хүний мэдээллийг ямагт хамгаалах, мэргэжлийн стандартыг баримтлах ухамсрыг төлөвшүүлэхэд оршино.

Сургалт нь банк, санхүүгийн салбарын ажилтан бүр заавал мэдэж байвал зохих комплаенс болон ёс зүйн ойлголтуудыг хамарсан байна.

Сургалтын агуулга

  • Комплаенсийн тухай үндсэн ойлголт
  • Комплаенсийг хэрэгжүүлэхэд ажилтны ёс зүйн нөлөө
  • Комплаенсийн хэрэгжилтээс

Зорилтот бүлэг

Банк санхүүгийн байгууллагын нийт ажилтнууд

Сургалтын хэлбэр

Сургалт нь 100% онлайн бүтэцтэй бөгөөд нийт 3 модулийн 5 хичээлээс бүрдэх ба хичээл бүр үндсэн хичээл, кейс дасгал, шалгалт гэсэн хэсгүүд орсон.

Сургалтын явц

Сургалтын хөтөлбөр нь 5 хичээлийн сэдэвт хуваагдаж, сэдэв бүрийг судалж дууссаны дараа суралцагч нь мэдлэгээ бататган онлайн шалгалтыг өгнө. Шалгалтын босго оноо 75%-аар тэнцэж дараагийн хичээлийн сэдэв нээгдэх зарчмаар үргэлжилнэ.

Сургалтын үнэлгээ

Хичээлийн төгсгөлд нэмэлт шалгалт өгөх шаардлагагүй тул явцын шалгалтын онооны дунджаар нийт үнэлгээг тооцон гаргана. Онлайн сургалтаа амжилттай дуусгасан суралцагч бүрт сертификат олгоно.

Суралцагчид дэмжлэг үзүүлэх

Суралцагч нь хичээлийн явцад хувийн болон бусад шалтгаанаа бидэнд мэдэгдэхийг хүсвэл support@bfa.mn хаягаар и-мэйл илгээх боломжтой. Бид таны асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэж хариу өгнө.

"КОМПЛАЕНС БА ЁС ЗҮЙ" ОНЛАЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

МОДУЛЬ

СЭДЭВ

АГУУЛГА

Модуль 1:
Комплаенсийн тухай үндсэн ойлголт

Комплаенсийн тухай үндсэн ойлголт

  • Комплаенс гэж юу вэ?
  • Комплаенсийн гол зорилго, чиг үүрэг
  • Комплаенсийн эрсдэлийн тухай ойлголт
  • Комплаенсийн чиг үүргийг хэрэгжүүлэгч
  • Комплаенсийн бодлого, үндсэн зарчим
  • Бусад газар нэгжтэй харилцах харилцаа

Модуль 2:
Комплаенсийг хэрэгжүүлэхэд ажилтны ёс зүйн нөлөө

Ажилтны ёс зүйн зарчмууд

  • Хууль дээдлэх
  • Үнэнч шударга байх
  • Мэдээллийн аюулгүй байдал, нууцыг хадгалах, найдвартай 
байдлыг хангаж ажиллах
  • Мэргэжлийн ур чадвартай, хариуцлагатай ажиллах
  • Харилцагчийг болон бусдыг хүндэтгэх
  • Байгууллагын нэр хүндийг өргөх, хамгаалах
  • Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим
  • Авлига хээл хахуулиас ангид байх

Ажилтны ёс зүйн төлөвшил

  • Хувь хүний ёс зүй
  • Ашиг сонирхол ба түүний зөрчлөөс сэргийлэх
  • Хараат бус буюу зарчимч байх
  • Ёс зүйгүй үйлдлийн үр дагавар

Модуль 3:
МУТСТ болон Хувь хүний мэдээллийн хамгаалалт

Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх

  • Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын болон дотоодын эрх зүйн орчин
  • Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны олон улсын стандарт
  • Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагуудын зөвлөмжүүд
  • Санхүүгийн мэдээллийн алба, түүний чиг үүрэг, үйл ажиллагааны тухай 
товч мэдээлэл
Хувь хүний мэдээллийн хамгаалалт
  • Харилцагчийн мэдээллийг хамгаалах
  • Хувь хүний мэдээллийг хамгаалах
  • Мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, түүнийг даган мөрдөх 
шаардлага
  • Харилцагчийг үнэн зөв мэдээллээр хангах

П.РАВЖИР
П.РАВЖИРТөслийн менежер

Та сургалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

Б.УУГАНХҮҮ
Б.УУГАНХҮҮОнлайн сургалтын зохицуулагч

Та сургалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.