Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт

Санал болгох

ШИНЭ!
Сургалт 2017 оны 10-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

ТанилцуулгаМэдээлэлХөтөлбөрСанхүүгийн шийдэлДэмжих баг

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТАД
ТАВТАЙ МОРИЛНО УУ

Банк санхүүгийн академиас зохион байгуулж буй Компанийн засаглалын гэрчилгээ сургалтыг сонирхон хандаж буй танд талархалаа илэрхийлье.

Тус академи нь 2014 оноос Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой. Сургалтанд хамрагдсанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн дугаартай гэрчилгээ олгогдох ба Та Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй.

Хичээлийн агуулга нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдаж, батлагдсан сэдвийн хүрээнд шилдэг экспертүүд танд сургалт орох болно.

Та хичээлд суухаас өмнө манай сайт дээр байршуулсан сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу. Сургалттай холбоотой нэмэлт мэдээлэл, тодруулга хүсвэл feedback@bfa.mn хаяг руу захиа илгээхийг хүсье. Таны захианд 24 цагийн дотор хариу өгөх болно.

Танд амжилт хүсье.

Сургалтын алба,
Банк санхүүгийн академи

Сургалт зохион байгуулагч

Банк санхүүгийн академи нь 2012 оноос Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Тус сургалтын хөтөлбөр нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан.

Сургалтын тухай

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой. Сургалтанд хамрагдсанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн дугаартай гэрчилгээ олгогдох ба Та Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй болно.

Сургалтын агуулга

  • Компаний засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний ач холбогдол, практик туршлагууд
  • Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг, хувьцаа эзэмшигчтэй холбогдох бусад асуудлууд
  • ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, түүний үүрэг, эрх мэдлийн хүрээ
  • Компаний засаглалын эрх зүйн орчин
  • Компанийн дүрэм, чухал хэлцлүүд тэдгээрийн онцлог
  • Компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо, ногдол ашиг

Зорилтот бүлэг

ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг хуулийн этгээдээс илгээсэн ажилтан, гүйцэтгэх удирдлага, хариуцлагатай ажилтан, хувь хүмүүс хамрагдана.

Сургагч багш

С.Оргодол

Э.Оюунбилэг

Б.Аюуш

Ч.Баяртуул

Гүйцэтгэх захирлын орлогч, Худалдаа хөгжлийн банк

Компанийн засаглалын зөвлөх, Олон Улсын Санхүүгийн Корпораци

Төслийн зөвлөх, Сангийн Яам

Захирал, Баянзүрх консалтинг хуулийн фирм

Сургалтын хэлбэр

Танхим

Энэхүү сургалтыг мөн онлайн болон танхимаар хосолсон хэлбэртэй болгон хөгжүүлж байгаа бөгөөд удахгүй шинэ элсэлтүүдээ авч эхэлнэ.

Сургалтын үнэлгээ

Хичээлийн төгсгөлд суралцагчидаас хөтөлбөрийн хүрээнд шалгалт авна.

Суралцагчид дэмжлэг үзүүлэх

Суралцагч нь хичээлийн явцад хувийн болон бусад шалтгаанаа бидэнд мэдэгдэхийг хүсвэл support@bfa.mn хаягаар емайл илгээх боломжтой. Бид таны асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэж хариу өгнө.

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Эхний өдөр

ХУГАЦАА

СЭДЭВ

АГУУЛГА

СУРГАГЧ БАГШ

14.00-14.50

Компанийн засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний ач холбогдол

  • К/З-ын онолууд / Агентын онол /Principal-agent theory/, Оролцогч талуудын онол /Stakeholder theory/, Stewardship theory
  • К/З-ын зарчмууд, тэдгээрийн мөн чанар
  • Компанийн засаглал, компанийн гүйцэтгэх удирдлагын ялгаа
  • К\З-ын түүхэн хөгжил, ач холбогдол. OECD-ийн зарчмууд

С.Оргодол

/ХХБ/

14.50-15.00

ЗАВСАРЛАГА

15.00-15.50

Компанийн засаглалын эрх зүйн орчин, Компанийн дүрэм

  • Дүрэм, түүний бүтэц, өөрчлөлт оруулах шинэчлэн найруулах журам
  • Комплаенс
  • ТУЗ-өөс батлах эрхийн актууд, тэдгээрийн бүтэц /Ёс зүйн дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, ТУЗ-ийн хороодын журам, Компанийн засаглалын кодекс, Мэдээллийн журам, Эрсдэлийн удирдлагын бодлого, Дотоод хяналтын бодлого/

С.Оргодол

/ХХБ/

15.50-16.10

ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

16.10-17.00

Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг,  ХЭ-тэй холбогдох бусад асуудлууд

  • Хувьцаа, бусад төрлийн үнэт цаасны тухай ойлголт
  • Хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигч болох шалтгаан тэдгээрийн эрх үүрэг
  • Нэг ХЭ-тэй байх үеийн онцлог

С.Оргодол

/ХХБ/

17.00-17.10

ЗАВСАРЛАГА

17.10-18.00

Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг,  ХЭ-тэй холбогдох бусад асуудлууд

  • ХЭ-ийн хурал, ээлжит болон ээлжит бус хурал, хурлын дарга, тооллогын комисс
  • ХЭ-ийн саналын хуудас, түүний загвар,
  • ХЭХ-тай холбоотой зарим орны туршлага

С.Оргодол

/ХХБ/

Хоёр дахь өдөр

ХУГАЦАА

СЭДЭВ

АГУУЛГА

СУРГАГЧ БАГШ

09.00-09.50

Төлөөлөн Удирдах Зөвлөл

  • ТУЗ-ийн мөн чанар, ТУЗ-ийн хурал түүний бүрэн эрх, хурлаас гарах шийдвэр, хурлын тэмдэглэл
  • ТУЗ-ийн гишүүдэд тавих шаардлага, гишүүдийн төрөл

Э.Оюунбилэг,

КЗХТөв

09.50-10.00

ЗАВСАРЛАГА

10.00-10.50

Төлөөлөн Удирдах Зөвлөл

  • Хараат бус гишүүнд тавих шаардлага, хараат бус байдлын шалгуур
  • ТУЗ-ийн хороод, тэдгээрийн эрх үүрэг, үйл ажиллагааны чиглэл

Э.Оюунбилэг,

КЗХТөв

10.50-11.10

ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

11.10-12.00

Компанийн нийгмийн хариуцлага

  • Компанийн нийгмийн хариуцлагын бодлого ба засаглал
  • Талуудын оролцоо
  • Байгаль орчны үнэлгээ
  • Иргэд олон нийтийн хөрөнгө оруулалт ба үнэлгээ

Ч.Баяртуул

/Баянзүрх консалтинг хуулийн фирм/

12.00-12.10

ЗАВСАРЛАГА

12.10-13.00

Тайлагнал ба мэдээллийн ил тод байдал

  • Тайлагнал ба мэдээлэл
  • Тайлагнал ба ил тод байх зарчим ба түүний асуудлууд
  • Жилийн тайлангийн бүтэц, санхүүгийн ба санхүүгийн бус гүйцэтгэлийн тайлагнал
  • Тайлагнаж, ил тод байхын ач холбогдол, хариуцлага
  • Монгол ба гадаад компаниудын олон нийтэд ил тод байдлыг харьцуулсан жишээ

Ч.Баяртуул

/Баянзүрх консалтинг хуулийн фирм/

13.00-14.00

ҮДИЙН ХООЛНЫ ЗАВСАРЛАГА

14.00-14.50

Чухал хэлцэл, тэдгээрийн онцлог

  • Их хэмжээний болон сонирхлын зөрчлийн хэлцлийн онцлог, тэдгээрийг хийх журам

Ч.Баяртуул

/Баянзүрх консалтинг хуулийн фирм/

14.50-15.00

ЗАВСАРЛАГА

15.00-15.50

Чухал хэлцлүүд, тэдгээрийн онцлог

  • Сонирхлын зөрчил үүссэн нөхцөл, эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд

Ч.Баяртуул

/Баянзүрх консалтинг хуулийн фирм/

15.50-16.10

ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

16.10-17.00

Компаний үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо

Ногдол ашиг

  • Дотоод хяналтын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн хэсгүүд /COSO framework/
  • Бие даасан аудиторын үүрэг роль
  • Дотоод аудитын үүрэг роль
  • ТУЗ-ийн аудитын хороо
  • Ногдол ашгийн тодорхойлолт, төрөл, хэлбэр
  • Ногдол ашиг олгох шийдвэр
  • Ногдол ашиг хуваарилах журам / олгох хугацаа, дараалал, ногдол ашиг хуваарилахгүй байх тохиолдлууд, ногдол ашиг олгосон тухай мэдээлэл/
  • Ногдол ашгийн бодлого

Б.Аюуш

 /Сангийн яам/

17.00-17.10

ЗАВСАРЛАГА

17.10-18.00

Шалгалт

  • Хаалтын үйл ажиллагаа

БСА

Сургалтын үндсэн төлбөр 300,000₮ бөгөөд та тодорхой заасан хугацааны хооронд хөнгөлөлт эдлэх боломжтой. Сургалт зарлагдах тухайн үед хөнгөлөлтийн мэдээлэл мөн зарлагдана.

Холбоо барих

Та овгоо бичнэ үү!
Та нэрээ бичнэ үү!
Зөв и-мэйл хаяг оруулна уу!
Утасны дугаараа оруулна уу!
Хүсэлтээ бичнэ үү!

Б.УУГАНХҮҮ
Б.УУГАНХҮҮТөслийн зохицуулагч

Та сургалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

Т.ГЭРЭЛСҮРЭН
Т.ГЭРЭЛСҮРЭНТөслийн зохицуулагч

Та сургалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.