Банк санхүүгийн академийн Сургагч багшийн суурь сургалт Монос Хүнс ХХК-ийн захиалгаар 2018 оны 10 сарын 3-4ний өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Сургалтад Монос Хүнс ХХК-ийн 16 ажилтан оролцож насанд хүрэгчдийн сургалтын сүүлийн үеийн чиг хандлага, сэтгэлгээний онцлогууд, сургалт үр дүнтэй удирдан явуулах арга зүйтэй танилцсан ба үүний зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэнийг бусдадаа тэр даруй хуваалцах байдлаар мэдлэг туршлагаа арвижууллаа.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.