Сургагч багшийн сургалт

Сургагч багш
ТанилцуулгаМэдээлэлХөтөлбөрНийтлэг асуултуудДэмжих баг

СУРГАГЧ БАГШИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛД
ТАВТАЙ МОРИЛНО УУ

Банк санхүүгийн академиас хэрэгжүүлж буй Сургагч багшийг чадавхжуулах төслийг сонирхон хандаж буй танд талархалаа илэрхийлье.

Банкны сургагч багшийг чадавхжуулах төслийн зорилго нь олон улсад хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрөөр сургагч багш нарын одоогийн ур чадварын түвшнийг олон улсын стандартад харьцуулж хөгжүүлэн, сургагч багшийн чадвар, чадамжийн хамгийн сүүлийн үеийн хандлага, оролцоонд суурилсан арга зүйг нийт банк, санхүүгийн салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх бүтэц, тогтолцоог бэхжүүлэх явдал юм.

Тус төслийн хүрээнд Банк санхүүгийн академи нь банкны сургагч багш нарын ерөнхий ур чадварыг үнэлэх, дундаж түвшнийг тогтоох, дутагдаж буй болон сайжруулбал зохих ур чадваруудыг илрүүлэх, хэрэгцээг судлах, үнэлэх, улмаар сургагч багш нарыг бүх талаар нь үе шаттайгаар хөгжүүлэх журам боловсруулах зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байна. Тус төсөл хэрэгжсэнээр банкны сургагч багш нарын ур чадварын нэгдсэн нэг стандарт бий болж, сургагч багш нарын тогтвортой карьер хөгжлийн бодлого тодорхойлогдон, банкнуудын дотоод сургалтын чанарыг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм.

Танд амжилт хүсье.

Банк санхүүгийн академи

Сургалт зохион байгуулагч

Жил ирэх тусам Монгол Улсад банкны салбар өргөжин тэлж, түүнийг даган тус салбарт нэгдэн орж ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ нь банкнуудад олон тооны шинэ ажилтнуудыг сургах мөн одоогийн ажилтнуудаа салбарын тасралтгүй өөрчлөлт, шинэ сорилтуудад бэлтгэх, тэдгээрийн шаардлагад нийцүүлэн чадваржуулах хэрэгцээг зайлшгүй бий болгож байна. Харин сургагч багш нар дээрх хэрэгцээний дагуу байгууллагын алсын хараа болон эрхэм зорилгыг газар нэгж бүрийн чиг үүрэгт нийцүүлэн “орчуулан буулгаж” бодитоор ойлгуулах тэрхүү их үйлсийг хариуцан ажилладаг билээ.

Банк санхүүгийн академи нь дээрх хэрэгцээ шаардлагын дагуу Банкны сургагч багшийг чадавхжуулах төслийн хүрээнд Сургагч багшийн сургалтыг 4 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Хөтөлбөр нь Монгол Улсад туршигдаж батлагдсан онол, бодит кейсүүд дээр тулгуурласан бөгөөд сургалтын систем, гол оролцогч талууд, тэдгээрийн үйл ажиллагаануудын уялдааг танилцуулж сургалт цор ганц зөв шийдэл биш бол хэрхвэл зохихыг мөн зөвлөнө.

ЧАДВАРЛАГ СУРГАГЧ БАГШ БОЛОХОД ТАНЬ БИД ТУСАЛЖ ЧАДНА

Сайн сургагч багш байхын тулд зөвхөн илтгэгч байх хангалтгүй бөгөөд та хөгжлийг түүчээлэгч, сургалт сайн удирдагч, дэмжигч, төлөвлөгч байх шаардлагатай.

Дээрх бүх ур чадваруудад манлайлан суралцахад тань, банк санхүүгийн байгууллагын мэргэшсэн туршлагатай чадварлаг сургагч багш нартай нэгдэн мэдлэг туршлагаа солилцон хамтдаа хөгжихөд тань манай сургалтууд танд тусална.

Сургалтын тухай

Банк санхүүгийн академийн Сургагч багшийн сургалт нь АНУ-ын Association for Talent Development байгууллагын Trainer the Trainer хөтөлбөрт суурилсан, 4 шатлалт цогц хөтөлбөр юм.

Сургагч багшийн сургалтаар та өөрийнхөө түвшинг тодорхойлж, дутагдаж буй ур чадваруудаа илрүүлэн, цаашид хэрхэн хөгжүүлэх чигийг тогтоож авах бөгөөд сургалтыг суралцагчийн хэрэгцээ, хүсэлд тохируулан явуулах үндсэн чадварыг эзэмшинэ. Байгууллагын сургалт явуулдаг мэргэжилтнээс эхлэн сургалт хөгжил, бодлого хариуцсан ажилтан, нэгж хариуцсан менежер, удирдах ажилтнууд, их сургуулийн багш гээд бүх түвшний ажилтнуудад энэхүү хөтөлбөр зориулагдсан ба суралцагчдадаа цаашдын сургалтандаа хэрэглэж болохуйц сонирхолтой кейс жишээнүүд, гарын авлага, ажлын хуудсуудаар ханган, сургалтын дараах эргэх холбоог тогтмол хийж сургалтыг нь дэмждэгээрээ онцлогтой.

Та Сургагч багшийн сургалтуудад хамрагдсанаар

  • Өнөөгийн маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй орчинд ирээдүйн чиг хандлагыг тусгасан шилдэг сургалт явуулахад өөрийгөө түүчээлэн
  • Дижитал эриний хамгийн сүүлийн үеийн хөтөлбөрийн дагуу мэдлэг эзэмшиж дадлагад суралцан
  • Банк, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн Сургагч багш болсныг тань гэрчлэх гэрчилгээ эзэмшиж
  • Банк болон бусад санхүүгийн байгууллагад өөрийн эзэмшсэн болон бусад сэдвээр сургалт явуулж хамтран ажиллах гарцыг нээж
  • Цаашид Банк санхүүгийн академид сургагч багш, модератор, ментор, зөвлөхөөр ажиллах боломжтой болно.

Сургалтын шатлал

Шат

Хөтөлбөр

Зорилтот бүлэг

Шаардлага

Мэдлэг олгох байдал

Гэрчилгээ

Суурь сургалт

Сургалт удирдан явуулах үндсэн ойлголтууд: Чадварлаг сургагч багш болох үндэс

Сургагч багш нар, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөц, сургалтын нэгжийн ажилтнууд, салбарын захирлууд

Зорилтот бүлгийн аль нэг

Суурь мэдлэг

Бүтээлч сургагч багш

Дунд шатны сургалт

Сургалтын дизайн ба гүйцэтгэл: Сургалтын төлөвлөгөө боловсруулах

Бүтээлч сургагч багш, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөц, сургалтын нэгжийн ажилтнууд

БСА-ийн Сургагч багшийн суурь сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх

Онол/дадлага

Сэдэлжүүлэгч сургагч багш

Ахисан шатны сургалт

Сургалтын хөтөлбөр: Шинэ эриний шинэ нөхцөл байдалд тохируулах

Сэдэлжүүлэгч сургагч багш, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөц, сургалтын нэгжийн ахлах мэргэжилтнүүд

БСА-ийн Сургагч багшийн дунд шатны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх

Онол/дадлага

Ахисан түвшний сургагч багш

Дээд шатны сургалт

Сургалтын хэмжүүр ба үнэлгээ: Сургалтын амжилтыг хэмжих

Ахисан түвшний сургагч багш, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөц, сургалтын нэгжийн захирлууд

БСА-ийн Сургагч багшийн ахисан шатны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх

Мэргэжлийн мэдлэг

Мастер сургагч багш

Сургагч багш

Ш.Алтанцэцэг, Г.Дэлгэрмаа, Ж.Болормаа Банк санхүүгийн академи, академийн зөвлөх
Ө.Уянга, Д.Золбоо, Б.Болортуяа, О.Оюундарь Голомт банк
Д.Буянхишиг Транс банк
О.Ядамдорж, Т.Амармөрөн ХААН Банк
Ж.Баатарболд, Б.Хуншагай ХасБанк
С.Оргодол, Ж.Мөнхболд Худалдаа Хөгжлийн Банк
Б.Болормаа Төрийн банк
Ж.Одбаяр Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Х.Цэнд, Б.Батбилэг, Т.Энхбаясгалан Пресентэйшн студи

СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургалтыг эергээр хүлээн авахад нь сургалтын оролцогчдодоо хэрхэн нөлөөлөх вэ? (Хүн бүр сургалтыг таатай хүлээн авдаггүй гэдгийг бид бүгд мэддэг шүү дээ.) Хэрэв та энэ эхлэлийг л зөв тавьж чадахгүй бол сургалт тань зөв зарчмаар явагдахгүй. Тэгвэл та Сургагч багшаар мэргэших аялалд гарахад бэлэн үү?

Таныг амжилтад хүргэх зам эндээс эхэлж байна.

tot badge

Сургагч багшийн суурь сургалт - БҮТЭЭЛЧ сургагч багш

Сургагч багшийн мэдэж байвал зохих үндсэн ойлголтууд болон ур чадваруудыг танд энэхүү анхан шатны, хосолсон сургалт олгох бөгөөд та өөрийгөө цаашид мэдлэг туршлагыг түгээгч сургагч багшаар ажиллахад бэлэн байгаа эсэхийг сургалтын туршид дүгнээрэй. Оролцогчдын хувь хүний хандлага, үнэт зүйлс, сэтгэл хөдлөлийн ялгаатай байдалд тохируулан сургалтыг хэрхэн үр дүнтэй удирдан явуулах, зөрчилдөөнийг хэрхэн зохицуулахыг бодит жишээ кейс дээр ажиллан харж биеэрээ суралцах болно.

Сургалтын агуулга

Модуль 1: Сургалтын үндэс

  1. Сургагч багшийн сургалт
  2. Сургалтын зорилго
  3. Суралцагч төвтэй сургалт
  4. Танхимын сургалтын үндэс
  5. Сургалтын орчин, хэлбэрүүд

Модуль 2: Сургалт үр дүнтэй явагдах нь

  1. Сурснаа хэрэгжүүлэх нь
  2. “Хэцүү” оролцогчдын тухай
  3. Ой тогтоолт, танин мэдэхүйд ухамсрын нөлөө
  4. Сургагч багш = Бизнесийн хамтрагч
  5. Сургалт бүрийг амжилттай явуулах нь
  6. 21 зууны манлайлагчийн чадамжууд

Модуль 3: Сургалтыг дэмжих хэрэгслүүд

  1. PPt буюу слайдыг бүтээлчээр ашиглах нь
  2. Бодит жишээ, түүхийг сургалтад ашиглах нь
  3. Сургалтад тохирсон тоглоомыг төлөвлөх нь
  4. Танхимын сургалтын үр дүнтэй аргууд
  5. Үр дүнтэй тест бэлтгэх нь

Зорилтот бүлэг, тавигдах шаардлага

Байгууллагын дотооддоо сургалт явуулдаг сургагч багш нар, салбарын захирлууд, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөцийн нэгжийн мэргэжилтнүүд, сургалтын нэгжийн ажилтнууд, цаашид Банк санхүүгийн академитай хамтран ажиллах зөвлөхүүд

Сургалтын хэлбэр

Танхимд

5 өдөр - 30 ак/цаг

Цахимаар

2 долоо хоног, 24/7 – 8 ак/цаг

Дадлагажих хугацаа

60 - 90 хоног

Нийт академик цаг 38 ак/цаг

Сургалтын төлбөр: 689,000 төг

Сургалтад бүртгүүлэх

Сургагч багшийн суурь сургалтын бүртгэл эхэлсэн байна. Та тус сургалтад суралцахаар бүртгүүлэх бол эхлээд Сургагч багшаар ажилладаг тухай байгууллагын албан тодорхойлолт (Энд дарж загварыг татна уу) бэлтгээрэй. Сургагч багшийн суурь сургалтад хамрагдсанаар сургалтын оролцогч нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг дараах 2 тестийг нэмэлт төлбөргүй өгөх боломжтой. Үүнд:

  1. Сургагч багшийн ур чадварын тест өгөх (Энд дарж бүртгүүлнэ үү)
  2. TOEIC - Ажлын байран дахь англи хэлний мэдлэгийн түвшнийг баталгаажуулах (Энд дарж бүртгүүлнэ үү)

БҮРТГҮҮЛЭХ

Сургагч багшийн дунд шатны сургалт - СЭДЭЛЖҮҮЛЭГЧ сургагч багш

Хэрэв та сургагч багшийн суурь сургалтад хамрагдсан, цөөн биш удаа сургалт удирдан явуулж, үндсэн ур чадваруудыг аль хэдийн өөрийн болгож эзэмшсэн, одоо өөрийн гэсэн сургалт явуулах арга барилтай болж түүнийгээ дүгнэх, мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтыг шинэлэг маягаар удирдан явуулахад суралцах, бусдын туршлагаас хуваалцах хүсэлтэй байгаа бол тус сургалт танд тохирно.

Сургалтын агуулга

Сургалтын дизайн ба гүйцэтгэл: Сургалтын төлөвлөгөө боловсруулах

  1. Сургалтыг системээр нь ойлгох нь
  2. Сургалтыг суралцагчийн хүлээлттэй нийцүүлэх нь
  3. Зохиомжид тулгуурласан цахим сургалт
  4. Цахим сургалтын системийг сонгох, хэрэгжүүлэх
  5. Хичээлийн төлөвлөгөө, дизайн
  6. Сургалтын онолыг хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан суралцахад хэрэглэх нь 
  7. Шинэ үеийнхний шаардлагад нийцсэн сургалт 
  8. Өөрчлөлтөд дасан зохицох нь
  9. Сургалтын гарын авлага боловсруулах нь 
  10. Албан бус сургалт төлөвлөх нь 
  11. Сургалтын төслийн менежментэд хөрвөх чадвар чухал болох нь
  12. Програм хангамж ба сургалт
  13. Сургалтад видео ашиглах нь

Зорилтот бүлэг, тавигдах шаардлага

Сургалт төлөвлөж, удирдан явуулдаг сургагч багш, сургалтын менежер, сургалтын нэгжийн мэргэжилтэн, хүний нөөцийн нэгжийн мэргэжилтэн, салбар, тооцооны төвийн захирал.

Сургагч багшийн дунд шатны сургалтыг амжилттай дүүргэсэн сургагч багш Сургагч багшийн ахисан шатны сургалтад хамрагдах эрхтэй.

Сургалтын хэлбэр

Танхимд

5 өдөр - 30 ак/цаг

Цахимаар

2 долоо хоног, 24/7 – 8 ак/цаг

Дадлагажих хугацаа

60 - 90 хоног

Нийт академик цаг 38 ак/цаг

Сургалтад бүртгүүлэх

Сургагч багшийн дунд шатны сургалтын бүртгэл эхэлсэн байна. Та бүртгүүлэхдээ Сургагч багшийн суурь шатны сургалтад хамрагдсаныг баталгаажуулах СУУРЬ ШАТНЫ ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУГААРыг бүртгэлийн хэсэгт бичиж оруулна уу. Хэрэв суурь шатны сургалтад хамрагдаагүй бол яг одоо ЭНД дарж бүртгүүлнэ үү.

БҮРТГҮҮЛЭХ

Сургагч багшийн ахисан шатны сургалт – АХИСАН ТҮВШНИЙ сургагч багш

Сургагч багш бол бусдыг манлайлагч, удирдагч, коуч, ментор бөгөөд энэ утгаараа олон улсын эдийн засаг, хүний нөөцийн ур чадвар, менторингийн шинэ хандлагыг цаг ямагт мэдэрч байх ёстой. Энэ шатны суралцагчид сургалт, талант хөгжлийн асуудлуудыг хэрхэн шийдэх, шийдлийг хэрхэн сайжруулах тухай төвлөрөн суралцана.

Сургалтын агуулга

Сургалтын хөтөлбөр: Шинэ эриний шинэ нөхцөл байдалд тохируулах

  1. Эерэг ажлын байр
  2. Цахим ертөнцийн олон талбарт сургалт явуулах
  3. Ажилчдын хөгжлийн талаарх менежерийн гарын авлага
  4. Удирдлагын стратеги боловсруулах
  5. Цахим ажиллах хүчинг удирдах
  6. Орчин үеийн менторинг соёлыг бий болгох
  7. Хамтран удирдах урлаг, арга зүй
  8. Өндөр хүчний удирдах багийг бий болгох
  9. Үе хоорондын ур чадварын солилцоог бий болгох
  10. Цахим анги танхимын загварчлал
  11. Нийгмийн хэрэгслийг сургалтад ашиглах
  12. Алсын хараатай лидер
  13. Дотоод дадлагажуулах сургалтыг бий болгох
  14. Глобалчлагдсан эдийн засаг дахь нийгмийн олон онцлог бүлгийн хөшүүрэг болон оролцоо

Зорилтот бүлэг, тавигдах шаардлага

Байгууллагад дотооддоо сургалт явуулдаг сургагч багш нар, салбарын захирлууд, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөцийн нэгжийн мэргэжилтнүүд, сургалтын нэгжийн ажилтнууд, цаашид Банк санхүүгийн академитай хамтран ажиллах зөвлөхүүд

Сургалтын хэлбэр

Танхимд

5 өдөр - 30 ак/цаг

Цахимаар

2 долоо хоног, 24/7 – 8 ак/цаг

Дадлагажих хугацаа

60 - 90 хоног

Нийт академик цаг 38 ак/цаг

Сургалтад бүртгүүлэх

Сургагч багшийн ахисан шатны сургалтын бүртгэл эхлээгүй байна. Бүртгэл эхлэх үед мэдээлэл авах бол ЭНД

Сургалт зохион байгуулагдах тухай мэдээлэл авах

Та доорх мэдээллүүдийг оруулна уу.
Буруу утга
Буруу хаяг байна.
Дугаараа зөв оруулна уу.
Сургалт сонгоно уу.
Зөв утга оруулна уу.
дарна уу.

Сургагч багшийн дээд шатны сургалт - МАСТЕР сургагч багш

Сургагч багшийн аян тань оргилдоо хүрэхэд тун ойртжээ.

Энэ шатанд сургагч багш нь сургалтын амжилт, үр дүнг зөв үнэлэх, сонирхогч болон оролцогч талуудад сургалт явуулах болон явуулсны үр өгөөжийг хамгийн үр дүнтэйгээр тайлагнан тайлбарлах арга, аргачлалд суралцана.

Сургалтын агуулга

Сургалтын хэмжүүр ба үнэлгээ: Сургалтын амжилтыг хэмжих зүйлс

  1. Үнэлгээний гол хэмжүүрүүд
  2. Шинжилгээний дүн: төлөвлөлт болон хэрэглээ
  3. Шинжилгээний дөрвөн шатлал-сайжруулалт
  4. Дүн шинжилгээний хариуг тайлж унших
  5. Тогтвортой дүн шинжилгээний 10 тактик
  6. API-г ашиглан сургалтын явцад хяналт тавих
  7. Хэмжилт болон шинжилгээний хариуг тайлан унших
  8. Үр дүнтэй шинэжилгээг бий болгох
  9. Мэдлэг мэдээллээ хуваалцах зарчимаар амжилтыг бүтээх
  10. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд санхүүгийн нөхцөл байдал
  11. Хэрхэн мэдээлэл цуглуулах вэ
  12. Хэрхэн сургалтын чанарын стандартыг бий болгох вэ
  13. Хэрхэн сургалтын материалыг үнэлэх вэ
  14. Үр дүнтэй хосолсон сургалт
  15. Хэрэгцээний судалгаанд зориулж мэдээлэл цуглуулах
  16. Дотоод сертификатжуулсан сургалтыг бий болгох

Зорилтот бүлэг, тавигдах шаардлага

Байгууллагад дотооддоо сургалт явуулдаг сургагч багш нар, салбарын захирлууд, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөцийн нэгжийн мэргэжилтнүүд, сургалтын нэгжийн ажилтнууд, цаашид Банк санхүүгийн академитай хамтран ажиллах зөвлөхүүд

Сургалтын хэлбэр

Танхимд

5 өдөр - 30 ак/цаг

Цахимаар

2 долоо хоног, 24/7 – 8 ак/цаг

Дадлагажих хугацаа

60 - 90 хоног

Нийт академик цаг 38 ак/цаг

Сургалтад бүртгүүлэх

Сургагч багшийн дээд шатны сургалтын бүртгэл эхлээгүй байна. Бүртгэл эхлэх үед мэдээлэл авах бол ЭНД

Сургалт зохион байгуулагдах тухай мэдээлэл авах

Та доорх мэдээллүүдийг оруулна уу.
Буруу утга
Буруу хаяг байна.
Дугаараа зөв оруулна уу.
Сургалт сонгоно уу.
Зөв утга оруулна уу.
дарна уу.

САНАМЖ
Асуултууд дээр дарж хариултыг харна уу!

Сургагч багшийн сургалтын талаар нийтлэг асуултууд

Банк санхүүгийн академийн сургалтад сургагч багшаар ажиллаж болох уу?

Банк санхүүгийн академи нь арвин мэдлэгтэй ажлын туршлагатай мэргэжилтнүүдэд сургагч багшаар ажиллах боломжийг олгож, тэднийг чиглүүлэн дадлагажуулж ажилладаг.

Одоогоор банк, санхүүгийн байгууллага, их дээд сургууль, хуулийн фирмийн 160 гаруй мэргэжилтэн, багш нар Банк санхүүгийн академийн сургалтуудад сургагч багшаар ажиллаж салбарын хүний нөөц, мэргэжилтнүүд, удирдлагыг олон улсын жишигт хүргэн мэргэшүүлэн сургаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, банк санхүүгийн салбарын чадавхыг бэхжүүлэхээр зорьж байна. Манай сургагч багш нар өөрийн ажиллаж буй салбар, мэргэжилдээ шилдгүүд нь байдаг бөгөөд сургалт бүрийн дараах үр дүнгийн үнэлгээ тэдний сурган заах, чиглүүлэн туслах арга зүй ямагт сайн хэвээр байхад эергээр нөлөөлдөг.

Хэрэв та сургагч багшаар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, мэргэжлээрээ хангалттай туршлага хуримтлуулсан, төсөлд хамрагдан сургагч багшийн ур чадвараа хөгжүүлэхийг хүсэж байвал бид таныг угтан авч хамтран ажиллахдаа баяртай байна.

Та дараах материалыг бүрдүүлэн trainer@bfa.mn хаягаар илгээнэ үү:

  1. Банк санхүүгийн академитай цаашид хамтран ажиллахыг хүссэн болон ур чадвар, англи хэлний мэдлэгээ үнэлүүлэхийг зөвшөөрсөн тухай өөрийн хүсэлт
  2. Сургагч багшийн сургалтад хамрагдаж байсан тухай батламж, гэрчилгээнүүд
  3. Загварын дагуу албан байгууллагын тодорхойлолт, үүнд:
    • 3 жилээс доошгүй хугацаанд сургагч багшаар ажилласан
    • 25-с доошгүй удаа сургалт удирдан явуулж байсан
    • Сургалт явуулдаг сэдвүүдийн жагсаалт-нийт заасан сургалтын хүн өдөр (100 хүн/өдрөөс доошгүй байх)
    • Цаашид сургалт явуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай зэргийг
      тус тус гэрчилж тодорхойлсон байна.
  4. Ур чадвар болон англи хэлний мэдлэгийн тестийн хураамжид нийт $55 төлсөн баримт

Хөнгөлөлт урамшуулал бий юу?

Банк санхүүгийн академи нь зөвхөн өөрийн зөвлөх, сургагч багш нар, хөрөнгө оруулагч буюу гишүүн банкнуудын ажилтнуудад дараах хөнгөлөлт урамшууллыг олгоно.

  1. Банк санхүүгийн академийн гишүүн банкны ажилтан бол Сургагч багшийн сургалтын төлбөрөөс 10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрийн банкны Хүний нөөцийн албанаас тодорхойлсон албан бичиг авах шаардлагатай. Бүртгүүлэх үедээ купон оруулах хэсэгт SHAREHOLDER текстийг оруулж өгсөнөөр хөнгөлөлт автоматаар хасагдана.
  2. Хэрэв та Банк санхүүгийн академийн зөвлөх бол Сургагч багшийн сургалтын төлбөрөөс 15%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Бүртгүүлэх үедээ купон оруулах хэсэгт BFA-ADVISOR текстийг оруулж өгсөнөөр хөнгөлөлт автоматаар хасагдана.
  3. Хэрэв та Банк санхүүгийн академийн сургагч багш бөгөөд цаашид хамтран ажиллах гэрээтэй бол Сургагч багшийн сургалтын төлбөрөөс 40% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой. Бүртгүүлэх үедээ купон оруулах хэсэгт BFA-TRAINER текстийг оруулж өгсөнөөр хөнгөлөлт автоматаар хасагдана.
Хөнгөлөлт урамшууллын ЗӨВХӨН НЭГ НЬ Л ҮЙЛЧЛЭХ болохыг анхаарна уу.

Банк санхүүгийн академийн сургагч багш болсны давуу тал юу вэ?

  • Өрсөлдөх чадвар: Бусдаас түрүүлж алхах, тасралтгүй хөгжих, олон талт мэдлэг олж авах
  • Үнэ цэн: Өөрийн болон байгууллагын нэр хүндийг өргөх
  • Харилцаа: Бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх, бусадтай харилцах ур чадвараа төгөлдөржүүлэх
  • Хүсэл эрмэлзэл: Бусдад мэдлэг туршлага түгээх, тэдэнд өсөн дэвжихэд туслах
  • Карьер төлөвлөгөө: Сургалт, семинар, панел хэлэлцүүлэгт сургагч багш, ментор, зөвлөхөөр ажиллах

Банк санхүүгийн академи нь оны шилдэг сургагч багшийг олон улсын сургалт, семинаруудад оролцох эрхээр урамшуулж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн экспертүүдтэй харилцаа холбоо тогтоон, тэдний хамт олон улсын нэр хүндтэй байгууллагуудын хамгийн сүүлийн үеийн сургалт, талант хөгжлийн шийдлүүд болон шинэчлэлээс суралцах, туршлага судлах, дэлхийн шинэ чиг хандлагыг эргэн түгээх боломжийг олгодог.

ToT timeline

Шат алгасан суралцах боломж бий юу?

Та Банк санхүүгийн академийн Сургагч багшийн суурь шатны сургалтад суралцаагүй ч өөр байгууллагын сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан бөгөөд одоо өөрийн болон бусад байгууллагад тогтмол сургалт явуулдаг бол Суурь шатны тестүүдийн болзлыг хангаад Сэдэлжүүлэгч буюу дунд шатны сургалтад хамрагдах боломжтой.

  • Удирдлагын тодорхойлолт /загварын дагуу/
  • Сургагч багшийн сертификатуудын хуулбар
  • Суурь шатны сургалтын тестийн төлбөр 75,800 (далан таван мянга найман зуу) төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны Банк санхүүгийн академи 463 019 547 тоот дансанд тушаасан баримт
    тус тус бүрдүүлж бүртгүүлэх ба тестүүдийг цахимаар өгнө.

П.РАВЖИР
П.РАВЖИРТөслийн менежер

Та сургалтын хөтөлбөр, агуулга, сургагч багшийн тухай болон Нийтлэг асуулт буланд дурдагдаагүй асуудлаар мэдээлэл авах бол надтай доорх мэйл буюу утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

 

Б.УУГАНХҮҮ
Б.УУГАНХҮҮТөслийн зохицуулагч

Та сургалтын бүртгэл, сургагч багшийн анкет, ур чадварын тест, хөнгөлөлт урамшууллын купоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

Т.УНДРАХ
Т.УНДРАХТөслийн зохицуулагч

Та сургалтын зохион байгуулалт, төлбөр, англи хэлний мэдлэгийн тестийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

 

Суралцагчдад дэмжлэг үзүүлэх

Суралцагч нь хичээлийн явцад хувийн болон бусад шалтгаанаа бидэнд мэдэгдэхийг хүсвэл support@bfa.mn хаягаар мэйл илгээх боломжтой. Бид таны асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэж хариу өгнө.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.