Retail Banking Academy-аас Монголд зохион байгуулах сургалтууд

Олон улсын сургалт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн сургалтыг эх орондоо зохион байгуулах нь Банк Санхүүгийн Академийн үндсэн зорилгын нэг. Энэ хүрээнд олон арван сургалтыг дотоод гадаадын төслийн санхүүжилтээр банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулан хөнгөлөлттэй нөхцлөөр зохион байгууллаа.

Хөгжлийн дараагийн шатанд олон улсын түвшний мэргэшсэн /certified/ ажилтныг бэлтгэх нь санхүүгийн салбарын хувьд чухлаар тавигдаж байна. Иймээс үйл ажиллагаагаараа дэлхийд танигдсан байгууллагуудыг онцолж, Retail Banking Academy /RBA/ буюу Лондонд төвтэй банкны төрөлжсөн сургалтын байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллага нь European Banking & Financial Services Association /EBTN/ буюу олон улсын банкны сургалтын сүлжээний гишүүн төдийгүй иргэдийн банкны чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага юм.

Хамтын ажиллагааны хүрээнд RBA-ийн бүх шатны сургалтуудыг монголын банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулан таатай нөхцлөөр санал болгож байна. Дэлхийн түвшний мэргэжилтэн дутагдаж байгаа энэ цаг үед бусдаас ялгарч, шилдэг нь байх боломжийг эдгээр сургалт танд болон танай байгууллагад олгохоос гадна аялалын нэмэлт зардал гаргалгүйгээр /сургалт, шалгалт аль алинд нь/ эх орондоо хамрагдаж болох онцлогтой. Бүх сургалт, шалгалт англи хэл дээр явагдана.

w1

НЭГ. Хамтын ажиллагааны хүрээнд БСА-д санал болгож буй хөнгөлөлттэй нөхцөл (онлайн сургалт)

Сургалтын нэр Түвшин Хугацаа
Үндсэн үнэ
Хөнгөлөлттэй үнэ
3.1 Certified Retail Banker /CRB/
RB I 6-13 сар 899 USD 799 USD
RB II 6-13 сар 1,199 USD 1,049 USD
RB III 6-13 сар 1,399 USD 1,249 USD

НЭМЭЛТ ТАЙЛБАР:

  • Сургалтын нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
  • Нийт 3 шатны сургалтад хамрагдаж, шалгалтандаа тэнцсэн тохиолдолд сертификат авна.
  • Иргэдийн банкны чиглэлээр 10 жилийн туршлагатай бол шууд RB II-т, 15 жилийн туршлагатай бол шууд RB III-т суралцах боломжтой.
  • Сургалтын төлбөрийг 2018 оны 1-р сарын 15-наас өмнө төлсөн байх шаардлагатай.
  • Сургалтын төлбөрт 1 удаа дахин шалгалт өгөх эрх багтсан. Шалгалтыг Улаанбаатарт байрлах эрх бүхий тестийн төвд өгнө.
  • Нийт 2 удаа шалгалт өгөх эрхтэй, 2 дахь удаагийн шалгалтын төлбөр нь 300 USD байна.
  • Та 2 удаа шалгалт өгөөд тэнцээгүй бол сургалтад дахин бүртгүүлэн, төлбөрөө төлж хамрагдах боломжтой.
  • Сургалтыг эхлүүлснээс хойш 13 сарын хугацаанд шалгалт өгч тэнцээгүй тохиолдолд дахин суралцах шаардлагатай.
  • Онлайн сургалтын төлбөр буцаан олгогдохгүй.
Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.