Зээлийн ажилтны ёс зүй

Мэргэшүүлэх сургалт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сургалтын модуль: Зээлийн ажилтны үүрэг, хариуцлага, мэргэжлийн ёс зүй

Зорилтот зах зээл: Салбарын захирал, зээл болон эрсдэлийн удирдлагын нэгжийн удирдах албан тушаалтан

Хичээлийн агуулга: Зээл олгох үйл ажиллагаанд оролцож буй аливаа ажилтан, албан тушаалтныг нийтэд нь зээлийн ажилтан гэж нэрлэдэг. Зээлийн ажилтанд гурван макро үүрэг, гурван микро үүрэг, гурван хариуцлага байдаг бөгөөд эдгээр үүрэг, хариуцлагаа зээлийн ажилтнууд маань өдөр тутмын ажилдаа хэр сайн хэрэгжүүлж, бусдыгаа үлгэрлэн манлайлж чадахаас улс орны хөгжил, санхүүгийн салбарын тогтвортой байдал хамаардаг.

Мөн аливаа ажил мэргэжилд заавал дагаж мөрдөх ёстой ёс зүйн стандарт гэж байдаг. Хэрэв хэн нэгнийг ёс зүйгүй гэж дүгнэвэл тэр хүн тухайн ажил мэргэжлээр ажиллах эрхгүй гэсэн үг. Та зээлийн ажилтны мэргэжлийн ёс зүйн долоон стандарт, сахилгын 22 заалтыг арван хуруу шигээ мэддэг болохыг хүсвэл, эдгээр агуулгын талаар 100% итгэлтэй биш байгаа бол энэ сургалт танд зайлшгүй хэрэгтэйг илэрхийлж байна.

Энэхүү сургалт нь 18 цагийн үндсэн модультай, дүрд хувирах тоглолттойгоор заагддаг. Харин энэ удаад зөвхөн удирдах ажилтан танд зориулаад сургалтын хөтөлбөрийг хураангуйлан 6 цагт хүргэх бөгөөд энэ сургалтад хамрагдсандаа харамсахгүй гэдэгт бид итгэлтэй байна.

Сургалтын хуваарь:
2017.02.20-ны Даваа гарагт 14:00 - 18:00
2017.02.23-ны Пүрэв гарагт 09:00 - 13:00

Сургалтын төлбөр:
Үндсэн төлбөр: 250,000₮

 

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.