Банкны ажилтныг олон улсын түвшинд чадавхижуулах төсөл эхэллээ

ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан нь Монголбанк, Банк Санхүүгийн Академитай хамтран “Монгол улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор талууд 2017.01.13-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Олон улсын хамтын ажиллагааны сан нь олон оронд төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. 2016 оны 10 сард тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, төсөл хэрэгжүүлэх шаардлага, хэрэгцээг судалж, дүгнэлт гаргасны дагуу Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжилтыг тус оны 11 сард баталгаажуулсан.

Төсөл нь банкны салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, банкны үндсэн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх замаар салбарын чадавхийг бэхжүүлэх цаашилбал төсөл хамтран хэрэгжүүлэх орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой ба орон нутгийг онцгойлон анхаарч үйл ажиллагаагаа орон нутгийн иргэд рүү түлхүү чиглүүлэхийг урт хугацаандаа зорьж ажиллана.

Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход санхүүгийн суурь мэдлэг чухал ач холбогдолтой байдаг. Иймд иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг нэн тэргүүнд чадавхижуулан, зөвлөгөө өгөх ур чадварт суралцуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь зүйтэй хэмээн төслийн зүгээс тодорхойлсон тул хамтын ажиллагааг эхлүүллээ.

Төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсын банк санхүүгийн салбарт төдийгүй нийт эдийн засагт эерэг үр дүн авч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажиллах байгууллагууддаа амжилт хүсье.

Бусад видео

Чанарын удирдлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага

Шинэ үеийн банкир төслийн танилцуулга

ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан нь Монголбанк, Банк Санхүүгийн Академитай хамтран “Монгол улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор талууд 2017.01.13-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

House of Training-ийн Бизнес хариуцсан захирал Бен Лион Банк Санхүүгийн Академийн урилгаар Монгол улсад айлчлахдаа Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.