"Шинэ үеийн банкир" төслийн танилцуулга

Шинэ үеийн банкир төслийн зорилго нь банкуудын зээлийн хүүг бууруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, банкны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах урьдач нөхцлийг бүрдүүлэх явдал. Үүний тулд ажлын байрны макро, микро үүргүүдээ сайтар ойлгосон, хариуцлагаа даах бүрэн чадамжтай, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй, харилцааны ур чадвартай зээлийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай болсон.

Энэ шаардлагын хүрээнд тус академи нь 2016 оны гуравдугаар сараас эхлэн олон талт судалгаануудыг явуулсны үндсэн дээр цогц агуулга бүхий брэнд сургалтыг боловсруулан танд санал болгож байна.

Дэлгэрэнгүй унших

Бусад видео

Чанарын удирдлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага

Шинэ үеийн банкир төслийн танилцуулга

ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан нь Монголбанк, Банк Санхүүгийн Академитай хамтран “Монгол улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор талууд 2017.01.13-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

House of Training-ийн Бизнес хариуцсан захирал Бен Лион Банк Санхүүгийн Академийн урилгаар Монгол улсад айлчлахдаа Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.